Хөшөө - П.Н.Шастин

Монголын ард түмнийг аюулт өвчнөөс салгасан, ачит эмч П.Н.Шастин (1872-1953)-ны 100 жилийн ойд зориулан Л.Дашдэлэгийн зураг төслөөр 1985 онд хөшөөг босгожээ. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн хашаанд, төв байрны урд хэсэгт байрлуулсан бөгөөд Баянгол дүүргийн хамгаалалтад байдаг.

Жич: П.Н.Шастин бол 1923 онд Д.Сүхбаатарын санаачилгаар ЗХУ-аас уригдаж ирсэн их эмч юм. Шастины мэндэлсний 100 жилийн ойгоор НАХЯ-ны эмнэлгийн үүдэнд түүний цээж баримлыг босгож, дараа нь III эмнэлэг шинээр баригдахад хөшөөг шилжүүлэн нүүлгэж суурийг нь өндөрлөжээ. 1923 онд Шастин анхны европ эмнэлгийг Хүрээнд үүсгэн байгуулсан. 1926-1935 онд түүний хүү Н.П.Шастин, 1965-1968 онд түүний ач хүү Н.П.Шастин Улаанбаатар хотын хүүхдийн эмнэлэгт ажиллаж байжээ. 1961 онд Улаанбаатар хотын нэгдсэн III эмнэлгийг АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Н.П.Шастины нэрэмжит болгожээ.