Шимт элс - Бигэрийн бөөрний сувилал

Бөөрний архаг эмгэгийг бичил цаг уур, ингэний ундааг хослуулан сувилж илааршуулах  сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1980 оны 6-р сарын сүүлчээр 10 гэр, 50 ортойгоор байгуулагдсан.  Эдүгээ тус сувилал “Шимт элс” нэртэй бөгөөд УБ хотоос 960км, Бигэр сумын төвөөс урагш 17 км-т орших эртний хотын туурин дээр тогтсон “Таван элс” хэмээх газар байрладаг. Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Сувиллын зорилго нь зохих заалт бүхий өвчнийг намжилтын үе шатанд нь хүлээн авч илааршуулах, хурц өвдөлтийн үеийн зайг холтгох, өвдөлтийг бууруулах, бөөрний өвчний тал дээр зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой.

Бигэр сум нь эргэн тойрондоо Бурханбуудай, Баянбуурал, Хөх сэрхийн нуруугаар хүрээлэгдсэн хонхорт оршдог ба нутгийнхан мөнгөн амсарт тэвш хэмээн нэрлэдэг. Салхи шуурга бага, цаг агаар тогтуун, дулаан байдаг учраас эмчилгээн сувилгааны үр дүн сайн байдаг.

Тус элсэн сувилалд ирж сувилуулж болох өвчний заалт:

  • Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний далд хэлбэр (бөөрний үйл ажиллагаа хадгалагдсан, эсвэл бага зэрэг буурсан, сийвэнгийн креатинин 154ммоль/л-ээс ихгүй)
  • Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний даралт ихдэх хэлбэр (170-110мм МУБ-аас ихгүй)
  • Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний хавагнах хэлбэр илэрхий протеинемигүй, шээсний уураг протеинеури 3г/л-ээс ихгүй.
  • Архаг гломерулонефритийн хэлбэр 180/110 МУБ-аас ихгүй, ретинопатигүй
  • Цочмог бөөрний түүдгэнцрийн үрэвслээр өвчилснөөс хойш 6 сарын дараа
  • Бөөрний архаг дутагдлын 1-р зэргийн эхэн үе
  • Бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл (эмчийн заавраар)
  • Мэргэжлийн эмчийн заалт бүхий бусад өвчин

Сувилалд ирэхдээ бүрдүүлэх материал

  • Эрүүл мэндийн хураамжаа төлсөн хүчин төгөлдөр дэвтэр
  • Тус сувилалд илгээсэн мэргэжлийн эмчийн болон өрхийн эмчийн шийдвэр
  • Эмчлүүлж байсан карт
  • Ирэхээс нэг сарын дотор хийгдсэн шинжилгээ
  • Ариун цэврийн хэрэглэл
  • Шумуулаас хамгаалах тос
  • Ор дэрний цагаан хэрэглэл
  • Нарны хаалт
  • Шаран шарлагын дараах арьсанд түрхэх тос
  • Солих дотуур хувцас хангалттай авах

E-mail: purevdorj_auis@yahoo.com