Өвөрхангай - Баянговь бааз

УБ хотоос 285 км зайд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт, Элсэн тасархайн Шилүүстэй хэмээх газарт байрладаг.  Баянговь жуулчны бааз нь 1992 оноос хойш гадаад болон дотоодын жуулчдыг тасралтгүй хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай хамт олон юм. Нэг ээлжиндээ 100 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай. Монгол гэрүүд, ресторан, боловсон ариун цэврийн өрөөгөөр хангагдсан. Гэр тус бүр 4 ортой. 

Баянговь бааз нь говь, хангай, хээр талыг хосолсон Хөгнө тарна Байгалийн цогцолборт газарт оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газар болох Хөгнө хаан уул, Өвгөний хийдийн туурь, Эрдэнэхамба хийд, Мойлтын амны хойд талын Сэнжит цохионы хадны зураг, Ямаатын цагаан хөтөлийн хадны зураг, Элсэн тасархайн зүүн хажуугийн чулуун хөшөөд, Бичигд хадны бичээс, Ташуугийн өвөлжөөний булш гэх мэт газруудыг тойрон үзэх боломжтой.

Эртнээс нааш Хөгнөхаан уулыг шүтэн хамгаалж ирсэн. Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо хэмээх тахилга үйлддэг газруудтай. Түүхийн эдгээр дурсгалуудаас гадна усан болор, утаат болор, хар цагаан гялтгануур гэх мэт ашигт малтмалуудтай. 1997 онд Хөгнө хаан уулын 470 хавтгай дөрвөлжин км газрыг Байгалийн нөөц газар болгосныг 2003 онд өргөжүүлж 844 хавтгай дөрвөлжин км болгосон. Хөгнөхаан уул нь хад асга, ой шугуй гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул учраас Монголын түүхэн кино болох “Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтыг энд зохион байгуулсан түүхтэй.

Баянговь - жуулчны баазаас

  • Хөгнө хаан уул - 22 км
  • Анхдугаар богд Занабазарын түүхэнд холбогдох газар Ширээт хаан уул - 15 км
  • Хунт нуур, Хөдөө нуур -10 км
  • Хархорин, Эрдэнэзуу хийд - 80 км
  • Шилүүстийн голын рашаан - баазын хажууд  

Элсэн тасархайд хүүхэд багачууд чаргаар гулгахаас гадна, байгалийн элсэн эмчилгээг өөртөө хийж дархлаагаа дэмжих боломжтой. Шагай нясалж, шатар даам тоглож, морь ба тэмээн аялал хийж, элсний чаргаар гулгаж, галын наадам хийж болно. Мөн хорхог, боодог, бүх төрлийн захиалгат хоолоор үйлчилнэ.

Утас: 99074464, 88079199, 99103185
Facebook: Elsen Tasarkhai Bayangovi Camp 
E-mail: info@bayangobitours.com