Баянхонгор - Говийн тэмээ бааз

Говийн тэмээ жуулчны бааз Улаанбаатар хотоос 760 км зайд Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт байрладаг. Баянхонгор аймгийн төвөөс 210 км, Баянговь сумаас 7 км зайд оршдог. Говийн тэмээ гэр бааз нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо тус бүр 1-2 ортой 10 монгол гэрт 20-30 хүртэл хүн хүлээн авах боломжтой. 

Гэр ресторанд монгол, европ хоолоор үйлчилнэ. Боловсон бие засах газар, халуун ус бүхий шүршүүртэй.  Морь болон тэмээ унах, нутгийн малчин айлаар орох захиалга өгч болно. Биллярд, дартс, гар бөмбөг тоглох боломжтой.  

Утас: 99445899, 99013348