Архангай - Чулуутын хавцал бааз

УБ хотоос 600 км зайд Архангай аймгийн Тариат сумын нутагт Чулуутын хавцалын эрэг дээр байрладаг.  Нийт 16 монгол гэр, 4 байшин, 5 шовгор сууцанд 80 хүн байрлуулах боломжтой. Гэр тус бүр 2-4 ортой. Байшингууд 3 ортой болон дабл өргөн ортой. 

Чулуутын хавцал: Хорго, Тэрхийн цагаан нуур орох замд тааралдах 25 км үргэлжлэх эгц гүнзгий 20 метр өндөр хүрмэн чулуун хавцал юм. Энэ дундуур урсах Чулуут голын урт 415 км бөгөөд Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их урсгал хурдтай уулын гол юм. Чулуут гол нь Хангайн нурууны Эгийн даваанаас эх авч хойш урсаад Идэр, Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Харин Тээлийн голын бэлчирээс Ацатын горхийн цутгал хүртэл 100 шахам км урт газар 50-60 м зузаан хүрмэн чулууг зүссэн хавцал дундуур хүрхрээ боргио үүсгэн тахирлаж дуу чимээ ихтэйгээр урсана. Энэ хэсэгт зүүн гараас нь Тэрхийн цагаан нуураас эх авч урсах Суман гол нийлж Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох бөгөөд өргөн ба усны гүн нь нэмэгддэг.

Утас: 80080303

Facebook: Chuluut canyon tourist camp / Чулуутын хавцал жуулчны бааз