Архангай - Тунгалаг Тамир бааз

Улаанбаатараас 510 км, Цэцэрлэг хотоос 25 км зайд, Ихтамир сумын нутагт Тайхар чулууны дэргэд  байрладаг. Баазын орчинд чацаргана тариалдаг, мөн хүлэмж бүхий ногооны талбайтай бөгөөд өөрсдийн ургацаар хоол үйлчилгээгээ хангадаг эко бааз юм. Гэр буудал 15, байшин буудал 6, нийт 50 хүртэл орны багтаамжтай. 

Улирлын чанартай ажилладаг. 5 дугаар сарын 15-аас 10 дугаар сарын 15 хүртэл нээгддэг.  Захиалгаар морин аялал зохион байгуулна. Монгол ахуйтай танилцах, цагаан идээ боловсруулах, монгол гэр барих буулгах, ердийн хөсгөөр нүүдэл хийх зэрэг захиалгат үйлчилгээг үзүүлэх боломжтой. 

 
Утас: 99666625
Facebook: Tungalag tamir tourist camp