Өмнөговь - Говь дисковери 2 (Хонгорын элс)

Говь дисковери-2 бааз нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах бригадын нутагт, Сэврэй сумын Хонгорын голд байрладаг. Даланзадгад хотоос 220 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 130 хүн хүлээн авах хүчин чадалтай. 40 монгол гэртэй. 100 хүний багтаамжтай ресторанаар үйлчлэх боломжтой. Байнгын цахилгааны эх үүсвэртэй. Жуулчдад зориулсан мэдээллийн төв болон бэлэг дурсгалын дэлгүүртэй. Боловсон ариун цэврийн өрөө болон шүршүүртэй. Гар бөмбөг тоглох,  малчин айлд зочлох, тэмээ унах, монгол үндэсний тоглоомоор чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. 

Утас: 9696 7299, 86107299, 95654244

Facebook: Gobi Discovery tour

E-mail: gobi.discoverytour@gmail.com