Монгол зураг

Соёлын онцлох зүйл бөгөөд Танка болон уламжлалт Монгол зураг гэсэн хоёр төрөлтэй. Монгол зургийн онцлогийн ерөнхий байдал нь Солонгос зурагтай төстэй гэж үздэг. Зураасан зургийн онцлогийг бас агуулсан байдаг. Монгол зургийн онцлог бол бүхэл бүтэн туульсийг өгүүлж байдаг. Гэтэл Солонгос зураг бол сонгосон сэдэвтээ л баригдсан байдаг. Монгол зургийг хавтгай дээр зурдаг бөгөөд үүний хамгийн тод жишээ бол “Монголын нэг өдөр” юм. Нөгөө нэг арга нь тиг хэмжээсээр зурдаг Танка зургийн арга юм. Сэдэв нь бурхан байдаг бөгөөд маш бие даасан онцлогтой. Монголын Танка зургийн арга барил нь Түвдийнхээс өөр байдаг. Анх Түвдээс уламжлалтай байсан боловч өөрөө бие даан хөгжсөн. Орчин үед зураасан зураг ба өрнөдийн уран зургийн арга хосолсон зураг урлал Монголд хөгжсөн бөгөөд түүний хамгийн тод жишээ нь “Өвгөн хуурч”, “Хоёр буурын ноцолдоон”  гэх мэт зургууд юм.