Арван зургаан Найдан

Бурхан багшийн бясалгалын шавь нар бөгөөд Арван зургаан Найдан нь амьтанд тусыг үйлдэгч бурхад юм. Найдангууд нь Энэтхэгт энэтхэг хуврагуудын дүрээр, Төвдөд төвд лам нарын дүрээр, Хятадад хуушин хаад нарын дүрээр заларч байдаг.  Эдгээр 16 шавийг Чойжин ламын сүм музейн бүх сүмүүдэд дүрсэлсэн байдаг. Мөн Эрдэнэзуу хийдийн хананы зурагт дүрсэлсэн нь бий.