Очирдара бурхан

Оройн дээд Очирдара хэмээн Монголчуудын дунд алдаршсан бурхан бөгөөд нууц тарнийн ёсны бурхан. Монголоор бол Очироор гэтэлгэгч гэсэн утгатай. Бурханы хутгийг ологчдод тусалж, өөрийн мөрөөр оруулан гүйцэтгэдэг учир бурхан бүгдийн язгуурын эзэн бөгөөд тарнийн ёсны бурхан бүгдийг хураангуйлан цогцолсон гол бурхан. Очирдара хамаг ид шидтэний хаан, бүх увидасны эзэн бурхан юм. Түүнийг ихэвчлэн завилан суугаа байдлаар, бодьсадвагийн титэм өмсгөж, Энэтхэгийн хаан хүүгийн хувцас чимэгтэйгээр дүрсэлсэн байдаг. Өндөр гэгээн Занабазарын гол шүтээн бурхан. Аливаа юмны гэрэл сүүдэр, арга билэг буюу эр эмийг бэлгэддэг. Зүүн гартаа бадамлянхуа цэцэг барьж, баруун гарын хуруугаар тэгш оршихуйн гурвалжинг үүсгэн үйлддэг. Юүмтай байгаагаар болон ганцаар дүрслэгддэг. Юүм нь очир, гавал хоёрыг барьсан байдаг.