Аюуш бурхан

Монголоор Насан цаглашгүй хэмээдэг бөгөөд хүмүүст урт нас, аз жаргал бэлэглэгч бурхан. Хоёр мутартаа урт наслуулах ид шидтэй ургамлын ханд бүхий рашаан бумба барьсан байдаг бөгөөд ургамлын ханданд нь 400 төрлийн эмийн ургамал орсон хэмээдэг. Аюуш бурханыг хөрөгт дүрслэхдээ улаан өнгөөр дүрсэлнэ. Анхдугаар Богд Занабазарын бүтээсэн Аюуш бурханы баримал Чойжин ламын сүм музейд байдаг бөгөөд 60 см өндөртэй, гуулиар цутгаж, алтадсан, гайхалтай уран хийцтэй хосгүй нандин бүтээл юм. Мэгжиджанрайсиг сүмд буман Аюушийг хана дагуу олноор байрлуулсан байдаг нь бурханы шашны мандал бадралаас гадна хамаг зүйл амьтан урт насалж удаан жаргахыг бэлгэддэг ажээ.