Өмнөговь - Ханхонгор сум

Аймгийн төвөөс зүүн хойш 25 км зайд байрладаг аймагтаа хамгийн ойрхон сум. Зүүн сайхан уулын нэлээд хэсэг нь энэ сумын нутагт орох бөгөөд аймагт ойрхон ихэнх жуулчны баазууд энэ сумын нутагт харъяалагддаг. Ёлын ам, Мухар шивэрт, Молцог элс зэрэг жуулчид байнга зорчиж байдаг газруудтай. Газар нутгийн зүүн хэсэгт Баруун Наран хэмээх нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг.

Өмнөговь аймгийн гүний цэвэр усны нуур энэ сумын нутагт байдаг. Нутгийн иргэд Балга усны нуурыг уул уурхайн зориулалтаар ашиглуулахгүйн төлөө хөдөлгөөн байгуулан Засгийн газарт хандаж байгаа. Засгийн газраас энэ орчны уул уурхайн усны хэрэглээг Орхон-говь гэсэн төслөөр хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна.

Газар нутгийн баруун хэсгээр аялал жуулчлалын гол зорих газрууд төвлөрдөг ба энэ орчинд олон жуулчны баазууд байрладаг. Монголын хөдөөгийн хамгийн анхны жуулчны бааз болох “Жуулчин Говь” анхны хувийн хэвшлийн жуулчны баазууд “Ханбогд Жуулчин “, “Говь Дисковери”, “Түвшин Наран”, “Говь Мираж”, “Говийн Баянбүрд” зэрэг нь энэ сумын нутаг дэвсгэрт байрладаг.