Хавирга боомт

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуутай хиллэдэг боомт бөгөөд улсын хилээс 0.8км, Чойбалсан хотоос 135км, УБ хотоос 785км зайд оршдог.  Хавиргын боомт нь 1992 оны 7-р сарын 1-нд нээгдсэн улирлын чанартай боомт байж байгаад 2014 оноос байнгын ажиллагаатай хоёр талын шинж чанартай боомт болж өргөжсөн. БНХАУ-ын талаас Ар Хашаатын боомт гэдэг бөгөөд эдүгээ хоёр улсыг дамнан зарим өдөрт 500-700 хүн зорчдог хөл хөдөлгөөнтэй боомт болоод байна. Сүүлийн жилүүдэд Манжуур хотыг зорих монгол жуулчид эрс өссөнөөр тус боомтын ачаалал ихэссэн юм.