Хөшөөтийн амны буган хөшөө

Архангай аймгийн Цэнхэр сумын төвөө баруунтаа 10 км зайд Хөшөөтийн ам гэдэг газар нэгэн буган хөшөө буй. Түүний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд дөрвөн буга загварчлан дүрсэлж доогуур нь өргөн бүс татжээ. Зүүн хажуугийн нарийн хавтгайд гурван буга, арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биед хоёр буга тэдний доор 16 см диаметр бүхий толь, баруун хажуугийн нарийн хавтгайн дээд хэсэгт хоёр буга, доод бүсний дээр нь бамбай сийлжээ. Энэ хөшөөний бүх бугыг загварчлан дүрсэлсэн байдаг. Хөшөө хоёр метр өндөр, 50 см өргөн, 25 см зузаан хэмжээтэй.