Тэшигийн буган хөшөө

Булган аймгийн Тэшиг сумын хуучин төвийн хавиар булш хиргисүүр цөөнгүй. Тэдгээрийн нэг буюу өөрөөр хэлбэл уг сумын хуучин төвийн баруун талын Малтуур толгойн зүүн өмнөх дөрвөлжин булшны дэргэд хавтгайгаараа ойчсон хоёр хөшөө бий.

Урт хэвтээ хөшөө нь 260см урт, бЗ см өргөн, 29 см зузаан. Дээш харсан хавтгай тал дээр дороо иштэй дугуй тамганы дүрсний дор буган хөшөөний сонгодог дүрслэлээр загварчлан урласан дөрвөн буга, эвхэрсэн жижиг согоо хоёрыг дээш чиглүүлэн сийлжээ.

Богино хэвтээ хөшөөний урт нь 190см, өргөн нь 5 см, зузаан нь 23см. Дээш харсан хавтгай дахь бугануудын хагас дүрслэл чулуунаасаа ховхорч үрэгдсэн бололтой байдаг. Харин дээшээ чиглэлтэйгээр загварчлан урласан хоёр бугын дүрс үлджээ. Босоо биш хэвтээ тул газар руу доош хандсан талдаа ямар сийлбэр дүрслэлтэй нь тодорхой бус ч эдгээр буган хөшөө он цагийн хувьд хүрлийн үед хамаардаг.