Завсар уулын хадны зураг

Өмнөговь аймгийн Ноён сумын төвөөс хуучин Ганзагат бригад орох замын ойролцоо, 3км зайд Завсар уулнаа энэ дурсгал бий. Ханан хаднаа тэмээ, морь унасан хүмүүс, зэрлэг амьтдыг голлож дүрсэлсэн аж. Гурван зурагт нум сумаар зэвсэглэсэн дөрвөн морьтон янгир агнаж байгааг харуулжээ. Эдгээр анчдын нэг нь шовгордуу оройтой цар маягийн малгай өмссөн байдаг. Эл зурагнаас арай баруухан талд ар араасаа явж буй тэмээ унасан хүмүүс байна. Дараагийн бүлэг зурагт гурван адуу (хоёр азарга эдгээрээс гүү гэлтэй), янгир, адуу, бухын дүрс холгүйхэн дүрслэгдсэн байдаг. Тойм төдий тэдгээр морьтны зургийг НТ I зууны үед хамааруулж үздэг.