Баян-Энгэрийн хадны зураг

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын зүүн эрэгт (авто замын ойролцоо) эртний хадны зураг бүхий хэсэг багахан хаднууд бий. Эдгээр зураг нь ганц нэг, хэсэг бүлгээрээ хол хол зайтай, тодорхой нэг сэдвийг агуулаагүй аж. Ан амьтдын зураг голлох боловч ихэвчлэн босоо болон нуруугаа дагасан эвэртэй янгир дүрсэлжээ. Үүнээс гадна тоймчилж дүрсэлсэн амьтад, гараа алдалсан хоёр хүнийг дунд нь зурсан байдаг. Цоолборлох аргаар дүрслэгдсэн эдгээр зураг нь он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдоно.