Сэндэртийн агуй

Баянхонгор аймгийн Заг сумын нутагт Хөх хайрхан ууланд 70 орчим метр урт, шохойн чулуун тогтоцтой, Хөндийлжийн гаралтай агуй бий. Агуйд салаалсан хонгил зэрэг зүйл байхгүй бөгөөд хойд хэсэгт нь сэндэр шороо бий. Нутгийн хүмүүс уг үрүүг авч ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг байна. Түлэнхий болон яр шарханд түрхэж хэрэглэхээс гадна цусны даралт ихэссэн үед ууж хэрэглэдэг ажээ. Тус агуйгаас холгүй Халиут хэмээх рашаан бий.  Гидро карбонатын найрлагатай хүйтэн рашаан байдаг. Энэ рашааны ойрхон Ламын агуй, Чихний рашаантын агуй, Далан тэмээ ачаа багтаадаг агуй гэх мэт хэд хэдэн томоохон агуй бий. Чихний рашаантын агуйн адраас ус дуслан жижиг тогтоол ус бий болгожээ. Энэ усыг чихэнд дусааж чихний өвчин эмгэгт ашигладаг. Гэвч монгол оронд агуйн усыг судлах ажил хийгдээгүй байгаа юм байна. Иймэрхүү тогтоол устай хэд хэдэн агуй байдаг байна. Даяндээрхийн агуй, Эхийн агуй, Хүнхэрийн агуй, Цагаан дэлийн агуй зэрэг нь өөртөө эмчилгээний чанартай усыг агуулж байдаг.