Тооройн элс

Ховд аймгийн Манхан сумын нутагт Зэрэгийн голын хаяа зах булаг, Цэхээ нуурын хойд хэсгээр Тооройн элс нэртэй уртаараа 7-8 километр, өргөнөөрөө 3-5 километр газар үргэлжилсэн товгор, товгор элс өртөөлөн оршдог. Энэ элсний захаар харгана, тэсгэнэ, хармаг, шаваг, нохойн зээргэнэ, сулхир, созон, үүргэнэ, хүүргэнэ, бударгана төдийгүй эмийн үнэт ховор ургамал ургана. Тийм учраас Манхан, Зэрэг, Чандмань сумдад тэмээ малладаг айлууд голдуу нутагладаг.