МИАТ-ыг хувьчилж байж жуулчдын тоо нэмэгдэнэ.

Тус төвийн захирал Ч.Буянбадрах нь Монголын аялал жуулчлалын хөгжлийн асуудлаар хэвлэл мэдээллийн сурвалжлага, ярилцлага, нэвтрүүлэгт оролцох, нийтлэл бичих зэргээр байнга дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн. 2019 онд “Эх орон” ТВ-ийн хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг “Хөгжлийн гарц” нэвтрүүлэгт уригдан оролцсоноос гадна саяхан Atime.mn сайтанд ярилцлага өгч “Сая жуулчин гэдэг мөрөөдөл үү, бодит уу” гэсэн асуултанд үзэл бодлоо илэрхийлсэн. Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх, 1 сая жуулчин авах мөрөөдлийг биелүүлэхийн тулд эхлээд МИАТ буюу агаарын тээврийн асуудлыг шийдэж, хүмүүсийн байгаль дэлхий болон аялал жуулчлалд хандах сэтгэлгээг өөрчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн “маршрут” биш гэдгийг ойлгох цаг ирсэн хэмээн онцоллоо.

Буцах

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж
Пийрл тауэр, 6-р давхар, 601 тоот

Утас: 70101011
И-мэйл: info@mongolianguideschool.com