МОНГОЛ ОРНЫ ЛАВЛАХ номын 3 дахь хэвлэлт

2008 онд аялал жуулчлалын хөтөч нарт зориулан 400 нүүртэй эмхэтгэж байсан тус ном 2012 онд 605 нүүртэйгээр 2 дахь удаагаа хэвлэгдсэн. Харин 2019 онд сэдвийн хүрээгээ тэлж 752 нүүртэйгээр 3 дахь удаагаа хэвлэгдэн гарлаа. 2012 оноос хойш 4 жилийн турш эрэлттэй байсан Монгол орны лавлах номын энэ удаагийн хэвлэлт агуулгын хувьд дахин тэллээ.  

..... Дэлхий дээр 60 сая жилийн өмнө байгаль цаг уурын огцом өөрчлөлт болсныг палеонтологийн шинжлэх ухаанд “цэрдийн галав” гэж нэрлэжээ. Тэрхүү эрт галавын үед манай гаригийг ойм бүхий ой хучиж, үлэг гүрвэлүүд сүрэглэн бэлчиж байв. Даралт температурын огцом өөрчлөлт гарсны улмаас химийн хорт урвал явагдаж ургамал амьтан гэнэт бөөн бөөнөөрөө мөхсөн аж. Энэ бүхний үлдэгдэл олон сая жил агааргүй орчинд дарагдаж “нүүрс” үүссэн гэдэг.

..... Хамгийн сайн ноолууртай ямаа нь Сүхбаатарын улаан ямаа, Баянхонгорын ямаа юм. Ноолуурыг гурван төрөлд хуваана. Ноолуурын үсний бүдүүн 18 микроноос доош байвал “кашмер” гэнэ. Кашмерын чиглэлийн ямаа Монгол, Хятадад байдаг. 18-23 микронтой ноолуурыг “кашгор” гэнэ. Кашгор чиглэлийн ямаа Энэтхэг, Иран, Ирак, Афганистан зэрэг оронд бий. Ангорыг 23-аас дээш микронтой ямаанаас гаргаж авна. Энэ нь Орос, Энэтхэгт бий....

..... Бөхчүүд нэгэнт шувуу болж наадаж байгаа учраас хоорондоо ярих үйлдэл хийдэггүй. Үг яриагаа зөвхөн үйл хөдөлгөөнөөрөө илэрхийлдэг. Эхэлж гармагцаа гуян дээрээ гурав алгадаад засуулдаа очдог нь “хүчээ үзье” гэсэн үг. Учир нь гурвын тоо “хүч” гэсэн утгыг агуулдаг. Эсрэг бөхийн өмнө хүрээд гуяныхаа урд хойд талд нэг нэг алгаддаг. Энэ нь “унагасан ч унасан ч хонзонгүй” гэсэн үг. Учир нь хоёрын тоог монголчууд эе эв, тэгш эрхийн бэлгэдэл гэж үздэг. Эсрэг бөхөө унагахыг “орхих” гэдэг. Орхигдсон бөх давсан бөхийнхөө тахим доогуур гардаг нь “таныг хүндэлж явъя” гэсэн утга...

Монгол орны лавлах номоос газарзүй, түүх, дурсгалт газар, шашин шүтлэг, ёс заншил, аялал жуулчлал, хавсралт гэх мэт 7 ерөнхий бүлэгт хуваагдсан 70 дэд бүлэг бүхий агуулгыг унших боломжтой. Тухайлбал, “УБ хотын дурсгалт газар” дэд бүлгээс 85 түүхэн газрын тухай, “Монголын түүхэн дурсгалт газар” дэд бүлгээс 200 орчим газрын тухай мэдэж болно. “Цэцэг ургамлын тухай” дэд бүлэгт гогод, гоньд, мангир, мэхээр, таана, төмсний улаан, тэхийн шээг, халгай, халиар, цулхир, чага мөөг, юмдүүжин гэх мэтээр хүмүүсийн дунд нэрлэгдэж заншсан хэдэн арван агуулгуудыг уншиж мэдэх боломжтой.

Мэдэхийг хүссэн зүйлээ А-Я дарааллаар бичсэн 1400 түлхүүр үгнээс хайж тухайн бичигдсэн хуудасны дугаараар олж уншиж болдогоороо давуу талтай. Тус номыг Монголиан гайд тур ХХК-ийн оффисоос 70000 төгрөгөөр авах боломжтой ба мөн Интерном, Мажистик номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Лавлах утас: 70101011

Буцах

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж
Пийрл тауэр, 6-р давхар, 601 тоот

Утас: 70101011
И-мэйл: info@mongolianguideschool.com